Шинжилгээний 18 төв болон өрхийн эмнэлгүүд нийт 17,536 хүнээс шинжилгээ авчээ

Нийгэм, Эдийн засаг

Нийслэлийн хэмжээнд "Ковид-19" халдварын зорилтот бүлгийг шинжилгээнд хамруулах 18, сайн дурын иргэд шинжилгээнд хамрагдах 86 өрхийн эрүүл мэндийн төвд өчигдөр 3630 хүн оношилгоонд хамрагджээ. Одоогоор  арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 17,536 хүн дээрх төвүүдэд  шинжилгээнд хамрагдаад байна. Шинжилгээ авч байгаа дээрх төвд   нийт 710 эмч, мэргэжилтэн халдвар хамгааллын дэглэмийг стандартын дагуу чанд мөрдөн ажиллаж байгаа аж.