Ипотекийн зээлтэй иргэдийн анхааралд

Нийгэм, Эдийн засаг

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гарсан.

Уг шийдвэртэй холбогдуулан доорх банкууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч эхэлсэн тул дараах холбоосоор нэвтэрч, хүсэлтээ өгөх боломжтой.

  1. Худалдаа хөгжлийн банк
  2. Төрийн банк
  3. Хаан банк
  4. Голомт банк
  5. Хасбанк
  6. Капитрон банк

Жич: Бусад банкууд онлайнаар хүсэлт авч эхлэхэд эргэн мэдээлэх болно.

ЗАСГИЙН ГАЗРААС ГАРГАСАН ШИЙДВЭР /2020.11.18/

Орон сууцны ипотекийн хөнгөлттэй зээлийг 2020.11.01-нээс 2021.07.01 хүртэл үндсэн болон хүүгийн төлөлтийг зээлдэгчийн хүсэлтэд нийцүүлэн хойшлуулах. Ингэхдээ үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр зээлийн гэрээний хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, СЗХ-ны дарга Д.Баяртсайхан нарт зөвлөж, Сангийн яам нэн яаралтай хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.

Эх сурвалж: “МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ОССК” ХХК