Улсын хэмжээнд PCR лаборатор 36 ажиллаж байна

Нийгэм, Эдийн засаг

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 36 PCR лаборатори ажиллаж байна. Үүний 10 гаруй нь улсын эмнэлгүүдийн харьяанд бий аж. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу "Ковид-19"-ийн халдварын батлагдсан тохиолдлыг зөвхөн PCR лабораториор хийсэн шинжилгээнд үндэслэж байгаа юм. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Манай улсад "Ковид-19"-ийн халдварын анхны тохиолдол батлагдсанаас хойш ХӨСҮТ-д ашиглаж байсан PCR лабораторийн тоог хоёр дахин нэмэгджүүлсэн. Харин одоо халдвар дотоодод голомтлон тархаад буй өнөөдрийн нөхцөлд PCR лабораторийн тоог 36 болгоод байна. Шаардлагатай нөхцөлд тоог цаашид нэмэгдүүлж, хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллана. Лабораторийн хүчин чадал одоогоор хүрэлцээтэй. Голомтлон гараад буй халдварын ойрын болон хоёрдогч хавьтлын шинжилгээг нарийн хийж, цуглуулсан сорьцуудыг шинжилж байгаа" хэмээн мэдэгдэж байна.  Мөн нийслэл хотод 18 байршилд "Ковид-19"-ийн халдварын түргэвчилсэн оношлуур байршуулан иргэдээс шинжилгээг үнэ төлбөргүй авч байна.