Иргэд махны хомстлоос болж зодолдоогүй

Нийгэм, Эдийн засаг

2020 оны арваннэгдүгээр сарын 11-ны өдөр "Иргэд хоорондоо махны хомстлоос болж зодолдож байна" гэсэн гарчиг бүхий видео цахим орчинд тархсан.

Гэвч энэхүү явдал нь Хүчит шонхор худалдааны төвд лангуу түрээслэн ажилладаг хоёр хүний хооронд ажил мэргэжлийн улмаас үүссэн маргаан байсан аж.

Уг асуудлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгаж, ажлын улмаас маргалдсаныг тогтоосон ба зохих журмын дагуу тус хүмүүст торгуулийн арга хэмжээ авсан байна.

Дээр дурдсан видеоны гарчиг нь худал мэдээлэл бөгөөд энэ мэт худал мэдээлэл тараах нь харсан хүмүүст сэтгэл санааны хохирол учруулахаас гадна иргэдэд буруу ойлголт үүсгэж, хуурамч махны хомстол үүсгэх аюултай юм.