Зэвсгийн чанартай зүйл ашиглан хулгай, дээрэм хийдэг бүлгийг илрүүлжээ

Нийгэм, Эдийн засаг

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид хулгай, дээрэм хийдэг бүлэг этгээдүүдийг илрүүлэн саатуулжээ.

Эдгээр хүүхдүүд шөнө оройн цагаар, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт, "Приус" маркийн авто машинаар явж зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглаж бусдын гар утас, бэлэн мөнгө эд зүйл дээрэмддэг байна.

Ингэхдээ автомашины гурвалжин шил, цонхыг нь хагалж цүнх, үнэт эдлэл, эд зүйлсийг нь хулгайлдаг аж.

Эх  сурвалж: БГД-ийн Цагдаагийн  хэлтэс