Олимпын хороо цуврал хэлэлцүүлэг цахимаар зохион байгуулж байна

Соёл урлаг, Спорт

Монголын үндэсний олимпын хорооноос /МҮОХ/ аймаг, дүүргийн Олимпын зөвлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих ажлын хүрээнд "Олимпын зөвлөлүүдийн цуврал цахим уулзалт-хэлэлцүүлэг"-ийг зохион байгуулахаар шийдвэрлэв. Цахим уулзалт-хэлэлцүүлэг нь долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагийн 14:00 цагт дор дурдсан сэдвийн хүрээнд өрнөх юм. Олимпын зөвлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих бодлого, Спорт, олимпын хөдөлгөөний мэдээ, мэдээлэл, Цахим үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай, "Ковид-19" ба дархлаагаа дэмжих тухай гэсэн сэдвүүд байх юм байна