Саран дээр хэзээ хүн бууж, бааз байгуулах вэ

Соёл урлаг, Спорт
 
Саран дээр хүмүүс бууж эзэлж байгаа тухай уран зөгнөлт зохиолуудад олонтаа гарсаар ирсэн. Шинжлэх ухааны зөгнөлд ч хүн сансрын өөр гараг дээр очих тухай байнгын тусгасаар ирж.
Бодит байдал
Сансрын техник ид хөгжиж байсан 1970-аад онд сансрыг эзэмшх тухай ойлголт аль ч талаараа боломжтой болж ирсэн тэр үеэс дэлхийн хамгийн ойр Сарыг судлах, энэ бол хүн төрөлхтний эзлэх гаргийн нэг гэж үзэх болжээ. Ингээд л палентологи, одон орон, сансар судлал, биологчид өөр өөрийн чиглэлээр судалж эхэлж.
Нөгөө талаар Саран дээр аж үйлдвэрийн үнэт материал болох төмөр, хөнгөн цагаан, титан байхаас гадна манай дэлхийд ховор байдаг, цөмийн реакторын түлш хийж болох изотоп гелий-3 байдаг юм.
Өөр нэг сонирхол нь Сарыг сансрын аялал жуулчлалын зорилгоор ашиглаж болно гэж харж байгаа юм. Мөн сансрын орон зайд хяналт тавих, сансарт ноёрхохын тулд цэргийн зориулалтаар саран дээр бааз байгуулах мөрөөдөл ч бий.
Оросууд бол сарны туйл орчимд оросын болон олон улсын эрдэм шинжилгээний бааз байгуулж болгно гэж үзэж байгаа.
Гелий-3 олборлох
Оросын пуужин сансрын Энергия корпорацийн ерөнхийлөгч асан Николай Севастьянов оросын сансрын хөтөлбөрийн гол зорилго бол Саран дээрээс реголит боловсруулах замаар гелий-3 олборлох явдал гэж албан ёсоор зарласан. “2015 онд Саран дээр байнгын станц байгуулан 2020 оноос изотоп-гелий 3 олборлож эхэлнэ” гэж тэр хэлж байж. Гэхдээ энэ төлөвлөгөө мөрөөдөл хэвээр үлдсэн юм.
Нэг литр нь 1200 ам.долларт хүрдэг Гелий-3 саран дээр хамгийн багаар бодоход 500 мянган тонн байгаа гэсэн таамаг бий.
Халуун цөмийн реакторын түлш болох энэ бодис 30 тонн байхад манай гаргийн бүх хүн амыг эрчим хүчээр хангаж болно гэж ОХУ-ын ШУА-ийн Вернадскийн нэрэмжит Гео хими болон анадитик химийн хүрээлэнгийн эрдэмтэд тооцоолсон байна.
Ус
Саран дээр бааз байгуулахад нэг чухал бүтээгдхүүн бол ус. Одоогоор Сарны гадаргуу дээр Дип Импакт (КА), Кассини (КА), Чандраян-1 гэсэн газарт мөс хэлбэртэй ус байгаа гэж үзэж байна. Хэмжээний хувьд нарны гэрлээс хамааралтай.
Сарны цахилгаан станц
Саран дээр асар их хэмжээний тухайлбал 1Птв-тэй тэнцэхээр эрчим хүч үйлдвэрлэж болно гэж НАСА үзэж байна. Үүний тулд саран дээр 200 их наяд ам.доллараар комплекс барьж байгуулах болно. Ийм хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх нарны үүсгүүр дэлхий дээр барихад 800 их наяд ам.доллар шаардлагатай. АНУ-д халуун цөмийн реактор 3300 их наяд, дулааны цахилгаан станц бол 1500 их наяд ам.доллараар босно.
Lunar Oasis
1989 оны аравдугаар сард Олон улсын нисэхийн холбооны 40 дүгээр конгресс дээр НАСА-гийн ажилтан, Хьюстон дахь Линдон Жонсоны нэрэмжит Сансрын төвийн Нарны аймаг судлалын салбарын тэргүүүн Майкл Дьюк Science Applications International Corporation-ийн Жон Ньехофф нар сарны Lunar Oasis төсөл танилцуулсан байна.
Өнөө хүртэл энэ төсөл хамгийн боломжтой, бодитой, бас хамгийн сонирхолтой төсөл хэвээрээ байгаа юм. 10 жилийн энэ хөтөлбөр гурван үе шаттай хэрэгжиж 30 удаагийн нислэгээр нэг удаад нисэгчтэй хөлгөөр 14 тонн, нисэгчгүй хөлгөөр 20 тонн ачаа хүргэхээр тооцоолсон байдаг. Энэ төсөл 2011 оны өртгөөр 550 тэрбум ам.долларын үнэтэй. Төсөл хэрэгжих хугацааны 10 жилд жил бүр ойролцоогоор 50 тэрбум ам доллар шаардана гэсэн үг. Гэтэл 2011 онд Афганистанд дахь америкийн цэрэг сард 6.7 тэрбум ам.доллар, жилд 80 тэрбум ам.доллар зарцуулж байсан юм шүү дээ.
XXI зуун дахь Сарны өрсөлдөөний бааз
Энэ зууны эхээр АНУ сарны төлөөх шинэ өрсөлдөөнийг эхлүүлснээр “сарны өрсөлдөөнд хоёрдугаарт орох”-оо сансрын том гүрнүүд зарлалаа. Эд бүгд л Саран дээр бааз байгуулах хөтөлбөр байлаа.
НАСА “созвездие” хөтөлбөр боловсруулж Олон улсын сансрын станц руу шинэ хөлөг илгээх, Сар луу нисэх, Саран дээр байнгын бааз байгуулах, Ангараг руу ирээдүйнг тусгасан байна. Тэд сар луу жолоодлогод хөлгөө 2019-2020 онд хөөргөхөөр бодож. Гэсэн ч энэ хөтөлбөрийн санхүүжилтийг Ерөнхийлөгч Барак Обама 2011 онос зогсоосон юм.2010 оны хоёрдугаар сард НАСА ердөө 100 хоногийн дараа бэлэн болно гэсэн Сарны шинэ төсөл гаргав. Энд Сар луу робот-аватор бүхий экспедиц нисэгчдийн баг илгээх тухай. Робот-аваторыг удирдах НАСА-гийн төрөл бүрийн салбарын шинжээчдэд өндөр технологийн хувцас хэрэгтэй болно.
2019 оны тавдугаар сард НАСА-гийн Жим Брайденстайн “Артемида” хөтөлбөр эхэлснийг зарласан. Хөтөлбөрийн эхний шатанд 2024 он гэхэд сарны тойрог замд жолоодлогот Артемида-2 оруулан тосарны тойрог замын олон улсын Gateway станц барих, анхын эмэгтэй нисэгчийг саран дээр буулгах явдал. Хоёрдугаар шатанд сарны дэд бүтэц байгуулах. 2019 оны зунаас хөтөлбөрийг санхүүжүүлэхээ бас болив.
Европын сансрын “Аврора” агентлагт 2030 оны гэхэд саран дээр экспедиц, бааз байгуулах хөтөлбөр бий. Европын анхны сарны станц Смарт-1 жил долоон сарын хугацаанд Сарны гадаргууг судалж газрын зураг гаргасан.
Хятад сарыг эзэмших төлөвлөгөөгөө нэг бус удаа зарлаж, 2007 оны аравдугаар сарын 24-нд Сичан сансрын буудлаас сарны анхны Чанъэ-1 хиймэл дагуулаа хөөргөсөн. Үүний гол зорилго нь мөн л сарны гадаргуугийн том хэмжээний зураг бэлтгэх. Хятадын хөтөлбөр ёсоор бол Сарыг 2040-2060 онд эзэмшинэ гэнэ.
Японы сансрын судалгааны агентлаг 2030 буюу анх төлөвлөж байснаасаа таван жилийн хойно Саран дээр станц барьж эхлэхээр төлөвлөжээ. 2007 онд сансрын “Кагуя” станц Сарны тойрог замыг судалж эхэлсэн байна. 2010 оны гуравдугаар сард Япон хэт өндөр зардлаас болон сарны жолоодлогот хөтөлбөрөөсөө татгалзжээ.
Энэтхэг 2008 онд гурван хэмжээст зураг, саран дээрэс, Гелий-3, ус, металл хайх, химийн элементүүдийн зураглал үйлдэх анхны “Чандраян-1” станцаа Сар луу хөөргөсөн юм. Энэтхэгийн сансар судлалын байгууллага ойрын үед сарнаа явагч, хамтарсан юм уу, ганцаарчилсан жолоодлогот нислэгээ 2025-2030 онд хөөргөхөөр төлөвлөж байгаа юм.
Оросын Роскосмос 2025 он гэхэд саран дээр хүн буулгана, үүнээс хэдэн жилийн дараа сарны байнгын бааз байгуулна гэдгээ 2007 онд зарласан. Сарны хөтөлбөрөө гурван үе шаттай хэрэгжүүлнэ гэдгээ 2014 онд мэдэгдсэн юм.
Ингэснээр 2030-2040 онд Саран дээр сансрын нисэгчид бууж саран дээр одон орон судлалын төв барьж эхэлнэ. 2050 онд Саран дээр ашигт малтмал олборлох талбай, бааз байгуулж эхэлнэ. Гэхдээ санхүүжилтийг нь багасгаснаар энэ төсөл графикаасаа хоцорч явааг 2015 онд мэдээлсэн юм.
Европын төсөл
Европын сансрын агентлаг Саран дээр байнгын бааз байгуулах төсөл дээр ажиллаж эхэлснээ 2018 оны дөрөвдүгээр сард зарласан. Энэ төсөл бол 2020 оноос 2060 он хүртэл дөрвөн үе шаттай гэнэ. 2020-2030 онд Сарны зураг бэлтгэж, хүнд пуужин зөөгч “Криптон” боловсруулж эхэлнэ. 2030-2032 онд Сарны бааз байгуулах газраа товлоно.
2032-2040 онд Саран дээрх баазын эрчим хүчний үүсгүүр, засварын газар, удирдлагын төвийг байгуулах. 2042-2062 онд хүн амьдрах орчин тогтолцоо, үйлдвэрлэлийн бааз бий болгож 2062 он гэхэд Сар луу хүмүүсийг илгээнэ гэжээ.
Саран дээр хүн амьдрахад учрах бэрхшээл
Цацраг. Энд нарны цацраг их. Агаарт нь мөн маш их бичил солир шатаж байгаа. Тэгэхээр энэ цацраг, солирын асуудлыг шийдэхгүйгээр хэвийн амьдрах аргагүй. Нарны дэлбэрэлтийн үеэр протон болон бусад биетийн хэсгүүд сансрын нисэгчдэд аюул учруулна. Гэхдээ эдгээр нь татах хүчнээс болоод удаан хөдөлгөөнтэй болохоор нуугдах хугацаа олгоно л доо. Өөр нэг аюул бол рентген туяа. Саран дээр 100 цаг ажилласан сансрын нисэгч эрүүл мэндэд аюултай 0.1 Грейн туяаг 10 хувь авна. Нарны тэсрэлтийн үеэр аюулт дозыг хэдхэн минутын дотор авах магадлалтай.
Сарны тоос. Өөр нэг бэрхшээл бол сарны тоос. Сарны тоос нь хурц хэсгүүд, цахилгаан цэнэгтэй болохоор хүний эрүүл мэнд, уушгинд хортойгоос гадна машин механизмын ажиллах хугацааг богиносгоно.
Хэдий ийм боловч хүн төрөлхтөн, сансрын том гүрнүүд дэлхийн дагуул Сарыг эзэмших, нүүн сууршихгүй юм гэхэд төрөл бүрийн бааз байгуулах мөрөөдлөө орхихгүй л байна.