Өнөөдөр болох үйл явдлын ТОЙМ

Нийгэм, Эдийн засаг

Тавдугаар сарын 5-нд болох үйл явдлын тойм:

  • 10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд УОК-ын Шуурхай штаб, НОБГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас энэ сарын 6-8-нд болох “COVID-19 цар тахлаас хамгаалах дадлага сургууль”-ийн талаар мэдээлнэ. Утас: 11325044
  • 10.00 цагт Улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээд СЕХ-нд ажиллаж байгаа эсэхийг шалгуулахаар АТГ-т хандана. Утас: 89118383
  • 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар цахимаар мэдээлнэ.
  • 12.00 цагт Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн ажилтай танилцана. Утас: 99127866

Төрийн ордонд:

  • 10.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
  • 11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.
  • 14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хорооны хуралдана.
  • 15.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.