Тээврийн жолоочийн эхнэрээс коронавирус илэрч, нийт тохиолдол 35 БОЛЛОО

Улс төр

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.

Д.Нямхүү, 330 хүний шинжилгээ хийсэн. 4-р сарын 8-нд Сөүлийн онгоцоор ирсэн 281 хүний давтан шинжилгээгээр вирус илрээгүй. 4-р сарын 21-нд батлагдсан нэг иргэний ойрын хавьтал 24 хүнийг тогтоож шинжилгээ хийхэд 23 хүнд вирус илрээгүй. Тээврийн жолоочийн машины бүхээгт хамт явсан эхнэрээс коронавирус илэрлээ. Монголд коронавирусийн халдвартай нь батлагдсан хүний тоо 35 болсноос, найман хүн эдгэрч эмнэлгээс гарсан. 

Сүүлийн 24 цагт ОХУ-д 5642 тохиолдол бүртгэгдэж, 51 хүн нас барлаа. Нийт халдвар авсан хүний тоо 51 мянга давлаа. Өвчлөлийн 3000 гаруй тохиолдол нь Москва хот болон Москвагийн орчимд тархжээ. 1222 хүн ажиглалтад байна. Шинээр 38 хүн ажиглалтад орж, 43 хүн ажиглалтаас гарчээ. 



Б.Янжмаа,  Япон улсад өнгөрсөн 24 цагт 390 шинэ тохиолдол, нас баралт 20 бүртгэгдлээ. Халдварын тархалт өндөртэй байгаа гадаадын орны иргэдийг Япон улс өөрийн улсад нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг мягмар гарагт гаргалаа.  

Сингапур улс халдварын тархалтын 2 дахь давалгаанд нэрвэгдэж, халдвар авсан хүний тоо 9000 давжээ. Гадаадын цагаач ажилтан халдвар тараасан бөгөөд цагаач ажилчдын нийт 43 байрны талаас илүүд нь халдвар тархсан байна.