Энэ долоо хоногт зам тээврийн ослоор ДОЛООН хүн амиа алдаж, 14 хүн гэмтжээ

Эрэн сурвалжлах

Арваннэгдүгээр сарын 02-05-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1260 дуудлага мэдээлэл хүлээн авчээ. Үүнд зам тээврийн ослын шинжтэй 999  дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 14 хүн гэмтсэний тав нь хүүхэд байна.

Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёророн нутагт таван хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –12
  • Мөргөлдөх хэлбэрээр-2 тус тус бүртгэгдсэн байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.11.02-ны өдөр 20.20 цагийн орчимд Архангай аймаг Хашаат сум Цагаан хад багийн нутаг “Цэнд” гэх газар /сумын төвөөс хойш 2 км/ шороон замд Мустанг-5 маркийн улсын дугааргүй Д жолоочтой мотоцикл онхолдож, жолооч, 49 настай, эрэгтэй Д-н амь хохирсон.
  • ​2020.11.05-ны өдрийн 12:15 цагийн орчимд Ховд аймгийн Буянт сум Цагаанбургас багийн нутаг /аймгийн төвөөс урагшаа 45 км/ асфальтан замд Nordbenz маркийн автомашин онхолдож, жолооч, 44 настай,  эрэгтэй, Л, зорчигч, 50 настай, эмэгтэй Ц нарын 2 хүний амь хохирсон.
  • 2020.11.05-ны өдрийн 01:01 цагийн орчимд СХД-ийн 4 дүгээр хороо Арвай үндэс худалдааны төвийн хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Toyota Prius маркийн 2 автомашин, Toyota Sai маркийн автомашинуудтай мөргөлдөж, 32 настай, эрэгтэй А-н амь нас хохирсон.
  • 2020.11.05-ны 18.32 цагийн орчим Хөвсгөл аймаг Жаргалант сум 2 дугаар баг “Хуурай ам” гэх газар /аймгийн төвөөс урагш 6км/-т шороон замд Toyota Prius маркийн Н жолоочтой автомашин онхолдож, жолооч 26 настай, эрэгтэй, Н-н амь нас хохирсон
  • 2020.11.05-ны 16.33 цагийн орчимд ЧД-н 14  дүгээр хороо Цахир ам хүнсний дэлгүүрийн хойд замд Volkswagen Polo маркийн автомашины жолооч  Д нь явган зорчигч, 68 настай, эмэгтэй Э-г дайрч амь насыг хохироосон.
  • 2020.11.06-ны 01.10 цагийн орчим Өвөрхангай аймаг Зүүнбаян-Улаан сум 6-р баг “Бөөр” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 70км/-т шороон замд Nissan Presea маркийн Д жолоочтой автомашин онхолдож, жолооч, 61 настай, эрэгтэй Д-н амь нас хохирсон.

​Давуу эрх бүхий явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 413 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 155 жолоочийг илрүүлж, эрхгүй буюу эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 11 жолоочийг шүүхээр баривчлуулж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

АНХААРУУЛГА: Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэдрүүлэхгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА