Согтуу жолооч автомашин мөргөж, нэг хүн амиа алджээ

Эрэн сурвалжлах

Согтуу жолооч тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж, нэг хүн амиа алджээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 4-5-нд шилжих шөнийн 01.01 цагийн орчимд Toyota Prius загварын автомашины жолооч Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохдоо Toyota Prius загварын хоёр, Toyota Sai загварын автомашиныг тус, тус мөргөж, 32 настай эрэгтэй амиа алдсан байна. Осол нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг, “Арвай үндэс” худалдааны төвийн хойд замд гарчээ.

Тээврийн цагдаагийн албанд нэг хоногийн хугацаанд зам тээврийн ослын шинжтэй 237 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослоор дөрвөн хүн бэртэж, нийслэлд нэг хүн амиа алдсан нь дээрх ноцтой осол аж. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.