"Ажлын байраа хамгаалъя" цахим жагсаал болж байна

Эрэн сурвалжлах

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас "Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе" уриатай цахим жагсаалыг Спортын төв ордны гадна талбайд зохион байгуулж байна.

Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр болж буйгаараа онцлогтой уг жагсаал нь COVID-19 вирусээс үүссэн эдийн засагт хямралыг хувийн хэвшлийнхэн, төр засагтай хамтран даван туулахыг уриалж буй юм. Мөн Спортын төв ордны гадна талбайд эзнээ хүлээж буй багаж хэрэгслүүд хэмээн барилгачин, оёдолчин гэх зэрэг нийгмийн янз бүрийн салбарын мэргэжлийн багаж хэрэгслийг байршуулжээ.