Ж.Ганбаатарын Оргил худалдааны төв явган хүний замыг хувьдаа авсан уу

Нийгэм, Эдийн засаг

УИХ-ын 2016, 2020 оны сонгуульд Нийслэлийн Баянгол дүүрэгт МАН-аас нэр дэвшиж, парламентад хоёр удаа сонгогдсон Ж.Ганбаатарыг УИХ-ын гишүүн гэхээсээ илүүтэй Оргил худалдааны төвийн эзэн гэдгээр иргэд мэднэ.  Тэгвэл түүнийг тойрсон хэл ам, олны шүүмж тасрахгүй бололтой. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын эзэмшлийн Баянзүрх дүүрэгт байрлах Оргил Энканто салбарын авто зогсоолын хэсэгт явган хүний зам буюу нийтийн эзэмшлийн зам, талбай орсонд иргэд эсэргүүцэж байна. Улмаар зарим иргэдийн зүгээс тус явган хүний замын буцааж авах хөдөлгөөн ч үргэлжилж байгаа бололтой.