Эрээн хот найман сарын дараа ХИЛЭЭ НЭЭНЭ

Нийгэм, Эдийн засаг

Монгол-Хятадын худалдааны бүс болсон Эрээн хот коронавирусээс шалтгаалж хилээ хэдэн сар хаасны эцэст эргэн нээгдсэн тухай Эрээн хотын захиргаанаас мэдээллээ.

Хил дахин нэгдсээнээр Эрээн хотоор нэвтрэх худалдааны эргэлт нэмэгдэнэ гэж эрх баригчид үзэж байна.

БНХАУ-ын Засаг захиргаа 2016 оноос эхлэн Эрээн хотыг худалдаан бүс болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ингэснээр Өвөр Монгол дахь худалдааны цор ганц чөлөөт бүс нь Эрээн болсон билээ.

Энэ жил коронавируст цар тахлаас шалтгаалан хоёрдугаар сараас эхлэн Эрээн хотын худалдаан бүс үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосон юм.

Цар тахлын дэгдэлт аажмаар саарах хандлага ажиглагдаж байгаа тул вирусээс урьдчилан сэргийлэх, хянах, ариутгал халдваргүйжүүлэлтийн систем нэвтрүүлсэн гэж Эрээн хотын захиргаанаас онцолжээ.