Шарк Д.Энхтүвшин, “The Voice” шоуны шүүгч, хөтлөгчид хамтдаа клипт тогложээ

Соёл урлаг, Спорт

 Төрийн соёрхолт дуучин Д.Болд, 440HZ рекордсын уран бүтээлч “NENE” нарын хамтарсан “One shot” дуу 20-нд цацагджээ. “Youtube” хуудаснаа нийтлэгдсэн даруйдаа олны таашаалд хүрсэн уг дуу 14 цагийн дотор 120 мянга гаруй үзэгчдэд хүрч, 10 мянган лайк авчээ. “One shot” дууны үгийг NENE бичсэн ба хөгжмийг Болд өөрөө найруулжээ.

Клипний зураг 90 оныг санагдуулам өнгө төрхийг харуулсан бол энд Монголын урлаг соёлын алдартнуудаас гадна бизнесийн салбарын түүчээлэгч ч оролцжээ. Тухайлбал та бүхэн “One shot” дууны клипнээс “Шарк Танк” нэвтрүүлгээр сайн мэдэх Д.Энхтүвшин, хөтлөгч Г.Анхбаяр, Э.Ууганбаяр нарыг гэргийн хамт харах болно. Үүнээс гадна “The Voice of Mongolia” шоуны шүүгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ дүр бүтээжээ. Дуучин Ука нөхрийн хамт хосын дүрийг бүтээсэн ба “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр “атаман” болсон байна. Харин найруулагч С.Ононбат хуурцаг наймаалж байгаагаар харагдах аж. Үүнээс гадна Д.Болдын гэргий Ж.Бямбасүрэн ч клипний зургийг нэгэн шигтгээ болж оролцжээ. Шинэ уран бүтээлийнхээ талаар дуучин Д.Болд, Бид бүгд л дурсамжаараа жаргаж амьдардаг. Найз нөхөд болж, зүрх сэтгэлийн нандин дур­сам­жууд бүтээлцэж байгаа хүн бүрд энэ дууг зориул­лаа. Жаргалтай үедээ үргэлж сон­сож бас бүжиглэж байгаарай. Яагаад гэвэл би найзуудтайгаа жаргалтай байх үедээ энэ дууг зохиосон юм хэмээжээ.

Э.Бат-Эрдэнэ