Зак Шнайдерын "Justice League"-д Жаред Лето Жокерын дүрээр эргэн ирнэ

Соёл урлаг, Спорт

2016 онд "Suicide Squad" кинонд Жокерын дүрийг бүтээж байсан Жаред Лето "Justice League" киноны найруулагчийн хувилбарт дахин гарч ирэхээр болоод байна. Мэдээж киноны тухай хангалттай мэдээлэл цацагдаагүй байгаа ч Жокерын гарах хэсэг тун бага байж магадгүй гэнэ. 

Тус киног "HBO Max" ивээн тэтгэж байгаагаас гадна ирэх жил цацагдана.

2017 онд гарсан "Justice League" кинонд Лето огт гараагүй ч энэ удаа ямар байдлаар орж ирэх нь сонин байна. Мөн нэмэлт зураг авалт бүхий тус анги 4 цагийн урттайгаар цацагдана гэжээ.