Тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Нийгэм, Эдийн засаг

Ойрын өдрүүдэд агаарын хэм +20-28-ыг зааж байгаа. Тэгвэл маргаашнаас  бороо, цас  орох төлөвтэй байгаа тухай ЦУОШГ-аас мэдээлжээ.

5 дугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, 2-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.

Салхи 1-нд зарим газраар, 02-нд говь, тал хээрийн нутгаар, 04-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч, шороон шуурга шуурна. 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст, 4-нд зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ. 

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий болон говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.