УБЕГ-ын 26 үйлчилгээг цахимаар авч болно

Нийгэм, Эдийн засаг

Улсын бүртгэлийн ерөнхий газраас авдаг 26 үйлчилгээг е-Mongolia цахим хуудсаас авч болохоор болжээ. Энэ талаар тус газрын дарга Д.Дэлгэрсайхан өнөөдөр (2020.10.21) мэдээлэв. Түүний хэлснээр, иргэд нас барсны гэрчилгээ, гэрлэлт цуцалсан гэх лавлагаа  зэргийг цахимаар авах боломж бүрдэж байгаа аж.

Дараах 26 үйлчилгээг  е-Mongolia цахим хуудаснаас авна.

  1. Төрсний бүртгэлийн лавлагаа
  2. Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
  3. Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа
  4. Гэрлэлт дуусгавар болсон бүртгэлийн лавлагаа
  5. Регистрийн дугаарын тухай лавлагаа
  6. Регистрийн дугаар сольж, шинээр олгосон тухай лавлагаа
  7. Овог, эцэг эхийн нэр, өөрийн нэр өөрчилсөн лавлагаа
  8. Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа
  9. Үндэсний энгийн паспорт анх удаа авсан лавлагаа
  10. Үндэсний энгийн гадаад паспорт дахин авсан лавлагаа
  11. Иргэний үнэмлэхийн лавлагаа
  12. Оршин суугаа хаягийн лавлагаа
  13. Цахим бүртгэл хамрагдсан эсэх лавлагаа
  14. Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа
  15. Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа
  16. Хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн нэрийн тухай лавлагаа
  17. Хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөн тухай лавлагаа
  18. Хуулийн этгээд татан буугдсан эсэх лавлагаа
  19. Хуулийн этгээдийн бүртгэлгүй тухай лвлагаа
  20. Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа
  21. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  22. Үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа
  23. Үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа
  24. Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа (насанд хүрээгүй хүний)
  25. Үндэсний гадаад паспорт захиалах
  26. Иргэний үнэмлэх дахин авах зэргийн цахимаар авах боломжтой болсон байна.

Өнөөдрийн байдлаар E-Mongolia аппликейшныг 50 мянга гаруй иргэн гар утсандаа суулгасан бөгөөд 41 мянга гаруй үйлчилгээг цахимаар авсан байна. Үүнээс 252 иргэн иргэний үнэмлэх, 2881 иргэн жолооны үнэмлэхээ тус порталаар захиалж, гар дээрээ аваад байгаа ажээ.