100 айл дахь Улсын бүртгэлийн үйлчилгээний газраас олгодог архивын лавлагааг 11 дүгээр сарын 1-нээс зогсооно

нийгэм

11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын бүртгэлийн нэгдсэн архивын газраас олгодог лавлагааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүйгээр нийслэлийн 9 дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн 6 төв /Дүнжингарав, Оргил, Мишээл, Драгон, Баянхошуу, И-март-хороолол/-өөс олгохоор болжээ. 

Дээрх үйлчилгээг дүүрэг, төвүүдэд шилжүүлснээр Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр /”100 айл”/-наас олгодог архивын лавлагааг 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсооно.

Тодруулбал, иргэний баримтын архивын 20 төрлийн лавлагаа, хуулийн этгээдийн архивын 7 төрлийн лавлагааг аль ч салбараас өөрийн биеэр очиж авах боломжтой юм.

Мөн гэрээсээ гаралгүйгээр архивын 20 гаруй төрлийн лавлагааг Та цахимаар буюу www.burtgel.mnwww.e-mongolia.mn болон ebarimt аппликейшнээр дамжуулан авах боломжтой. Үүнд, иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн архивын лавлагаа болно.

Түүнчлэн Төрийн цахим үйлчилгээний ТҮЦ машинаас иргэний баримтын архивын 6 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн архивын лавлагаа тус бүр 2 төрөл, нийт 10 төрлийн лавлагаа авч байна.

9 дүүрэг болон 6 төвөөс авах иргэний баримтын архивын лавлагааны төрөл:

§  Төрсний бүртгэлийн;

§  Үрчилсний бүртгэлийн; 

§  Овог, эцэг  /эх/ -ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн;

§  Эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн;

§  Гэрлэсний бүртгэлийн;

§  Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн;

§  Гэрлэлт бүртгэлгүй тухай;

§  Нас барсны бүртгэлийн;

§  Төрөл садангийн;

§  ХААТР-1 маягтын /2 төрөл/

§  Цахим үнэмлэхийн;                             

§  Байнга оршин суугаа хаягийн;

§  Иргэний үнэмлэх аваагүй тухай;

§  Зураг баталгаажуулалт;

§  Үндэсний энгийн гадаад паспортын /3 төрөл/

§  Засвар өөрчлөлтийн бүртгэлийн;

§  Регистрийн дугаарын;

§  Регистрийн дугаар сольсон тухай;

§  Гэрлэлт сэргээсний бүртгэлийн;

§  Эх нотлох баримтаас хуулбар олгох

9 дүүрэг болон 6 төвөөс авах хуулийн этгээдийн архивын лавлагааны төрөл:

§  Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа

§  Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн талаарх лавлагаа

§  Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа

§  Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа

§  Хуулийн этгээд татан буусан эсэх

§  Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх

§  Тухайн иргэний нэр дээр хуулийн этгээд бүртгэлтэй эсэх лавлагаа

www.burtgel.mn сайтаас:

§  Иргэний - 14,

§  Эд хөрөнгийн - 2,

§  Хуулийн этгээдийн - 7

ТҮЦ машинаас:

§  Иргэний - 6

§  Эд хөрөнгийн эрхийн - 2

§  Хуулийн тэгээдийн - 2
 

Улсын бүртгэлийн ерөнхий газраас төрийн үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ойртуулах зорилгоор өмнө нь зөвхөн “100 айл”-аас олгодог байсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн үйлчилгээг энэ оны 10 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн дүүрэг болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээс үзүүлж эхлээд байгаа билээ. 

Эх сурвалж: Улсын бүртгэлийн нэгдсэн архив