​ 15 жилийн өмнөх энэ өдөр яг юу болов...

нийгэм

Алуурчин  “Чи тэр эмэгтэйг устгаж чадах уу гэхэд нь  урд нь 7-8 хүн цааш харуулсан туршлагатай. Ганц эмэгтэй юу байхав гээд мөнгөн дээрээ тохиролцсон байдаг-

Одоогоос 16 жилийн өмнө буюу 2006 оны аравдугаар сарын 19-нд Малайзын Куала Лампур хотын захад орших ойгоос зэрэмдэглүүлсэн эмэгтэйн цогцос олдсон нь манай улсын иргэн Ш.Алтантуяагийнх байсан нь тогтоогдож байсан билээ. Шинжээчдийн дүгнэлтээр бүсгүйн толгойн тус газарт буудаж, “С4” нэртэй тэсрэх бодис зүүж дэлбэлсэн гэдэг нь тодорхой болж, олныг цочирдуулж байв. 

Хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд түүний аав С.Шаарийбуу өнгөрсөн хугацаанд тууштай тэмцэж буй. 2018 онд намрын НҮБ-ын хүний эрхийн салбар чуулганы хуралдаан дээр хүртэл түүний тухай ярьсан удаатай.

Тэгвэл тухайн өдөр яг юу болсон бэ. Энэ талаар С.Шаарийбуу http://peak.mn сайтад өгсөн ярилцлагадаа тухайн хэргийн талаар ийн ярьжээ.

-Охины маань хоёр найз таксины жолоочид 100 доллар төлж байж талийгаачийг Багиндагийн гаднаас цагдаагийн хоёр машин хүчээр баривчлаад аваад явсныг мэдсэн.

- Цагдаагийн байгууллага тэдний хөлсний хуульчийн зааж өгсөн хоёр офицерийн нэгийг нь гэрт байхад нь, нөгөөхийг нь Пакистанд байхад нь баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн байдаг.

- Багинда тухайн өдөр охин руу маань “Манай баярын өдөр болох гэж байна. Надад ирж баяр хүргэхгүй юм уу, ганцаараа ирээрэй” гэж яриад ирэхэд Малайзын төрийн онцгой хамгаалалтын итгэмжлэгдсэн цагдаа нар хууль бусаар баривчилсан.

 

  • Тэр аллагыг яг гардаж хийсэн ахлах офицерын Багиндатай утсаар ярьсан бичлэгийг мөрдөн байцаалтад хэргийн материал болгон баримтжуулсан байдаг.
  •  “Чи тэр эмэгтэйг устгаж чадах уу гэхэд нь  урд нь 7-8 хүн цааш харуулсан туршлагатай. Ганц эмэгтэй юу байхав гээд мөнгөн дээрээ тохиролцсон байдаг.    
  • Даалгавар авсан офицер үүргээ гүйцэтгээд орой нь Багинда руу “Өнөө оройноос та тайван амарч болно оо. Мөнгөө авъя. Энэ данс руу шилжүүл” гэсэн мессеж илгээсэн байсан. Тэр алуурчин талийгаачийн ээмэг, бөгжийг аваад халаасандаа хийж орхичихоод Пакистан руу Ерөнхий сайдынхаа хамгаалалтад явсан.
  • Талийгаач яг баригдахаасаа нэг хоногийн өмнө Интерполд өргөдөл бичээд өгчихсөн байсан. “Намайг элдвээр мушгиад, янз бүрээр дарамтлаад, миний амь насанд аюул учирч болзошгүй байна. Амь насыг минь хамгаалж энэ улсаас гаргаж өгнө үү. Би буцаж гармаар байна” гэсэн өргөдөл өгчихсөн байхад анзаараагүй байгаа юм.   
  • Малайз улс 30 гаруй сая хүн амтай. 20 хувь нь хятад, 10 гаруй хувь нь Энэтхэг, үлдсэн 60 гаруй хувь нь Малай үндэстэн. 1957 онд Английн колониос гарснаас хойш 60 гаруй жил ганцхан Малай үндэсний буюу Разак Нажибын нам дархалсан. Ийм цаг үед Багиндагийн гэрийн гаднаас монгол эмэгтэй баригдаж яваад алга болсон тухай мэдээлэл Малайзын онц ноцтой гэмт хэргийг мөрдөн байцаах тасгийн даргад ирсэн. Тэр дарга Хятад хүн байж таарсан...
  • -Тэр аллагыг үйлдсэн офицер Азилах Хадри нь Малайзын Холбооны шүүхдээ өргөдөл гаргаад байгаа. “Ерөнхий сайд Нажиб Разакын Малайз улсад онц ноцтой аюул учруулах гадаадын тагнуул эмэгтэйг ул мөргүй устгах үүрэг өгснийг цэргийн хүн би биелүүлж, тушаалаа гүйцэтгэснийхээ төлөө цаазын ял авах ёсгүй” гэсэн байдаг. 
  • Харамсалтай нь аллага үйлдсэн офицерын нэг Сирул Умар нь Австрали руу зугтаж тэнд орогнож байна. 
  • Нажиб Разак нь улсынхаа сан хөмрөгийг хоосолсны төлөө гурван том хэрэгт шалгагдаж, 12 жилийн ял эдлэхээр шоронд орсон. 
  • Нажиб Разакын гэрээс олон орны мөнгөн тэмдэгтийг ачааны таван машинаар зөөсөн гэдэг. Хамгийн өндөр хүчин чадалтай 11 тоологч машинаар мөнгийг нь тоолоход машинуудын батарей нь шатаж зогссон талаар мэдээлэл гарч байсан.
  • Дэлхийн хамгийн өндөр үнэтэй цэвэр ягаан бриллантыг Нажибын эхнэр Англиас худалдаж авснаас болоод Малайзынхны анхаарлыг татсан байдаг юм. Манай талийгаачийн хэрэгт мөн Нажибын эхнэр оролцсон байсан. 
  • Нажибын эхнэр аллагыг бүрэн гүйцэтгэж үү гэдгийг өөрийн биеэр шалгасан бичлэг нь бий.