Ачаа буулгалтад шөнийн цагаар хяналт шалгалт хийж байна

Нийгэм, Эдийн засаг

Гадаад худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад Мэргэжлийн хяналтын газрын даргын албан бичгээр өгөгдсөн халдвар хамгааллын дэглэмийг сахих тухай чиглэлийн хэрэгжилтийг хангуулахаар ОХУ-аас ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн жолооч болон ачаа буулгагч иргэдийн хорио цээрийн дэглэмд баталсан хуваарийн дагуу улсын байцаагчид шөнийн цагаар хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар ачаа тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн жолооч нар маск, халдвар хамгааллын хувцастай боловч ачаа буулгагч нарын зарим нь маскгүй, зарим нь бээлийгүй байсан зөрчлийг газар дээр нь арилгуулж хангалт хийлгүүлэв. Мөн дахин зөрчил давтагдвал хариуцлага тооцох болохыг хатуу анхааруулав.

Эх сурвалж: Баян-Өлгий Мэргэжлийн Хяналтын Газар