ОХУ арвин ургац хурааж байна

Дэлхийн мэдээ

ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамны мэдээгээр энэ жил тус улс үр тарианы арвин ургац авах төлөвтэй байгаа ажээ.

Хөдөө аж ахуйн яамнаас мэдээлснээр өнөөдрийн байдлаар 126,6 сая тонн үр тариа хураасан байна. “Үлдсэн талбайгаас 82 сая тонн үр тариа хураана, ингэснээр өнгөрсөн онтой харьцуулахад 7,5 сая тонн үр тариа илүү хураана” хэмээн Хөдөө аж ахуйн сайд Дмитрий Патрушев хэллээ.

Мөн хүнсний ногооны хувьд ч ургац арвин байна. Яамны тооцоогоор 2020 онд 14 сая тонн хүнсний ногоо хураах бөгөөд үүний 12,5 тонн нь хүлэмжийнх юм.

Хураасан үр тариа нь дотоодын хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй үлдсэнийг экспортлох юм.