"Honest thief" киноны нээлтийн орлого 3.7 сая ам доллар давж, Box office-ийн жагсаалтыг тэргүүллээ

Соёл урлаг, Спорт

Алдарт жүжигчин Лиам Нисоны тоглосон “Honest Thief” уран сайхны кино өнгөрсөн амралтын өдрүүдэд нээлтээ хийсэн даруйдаа 3.7 сая ам.долларын орлого олж, “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлээд байна. “Rotten Tomatoes”-оос 38 хувь буюу "Тааруу" гэх үнэлгээ авсан энэхүү кино одоогоор олон улсад нийт 5.5 сая ам.долларын орлого олоод байна.

Харин нээлтээ хийсэн даруйдаа “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлээд байсан “101” студийн бүтээл "The War with Grandpa" кино нэг байр ухарлаа. Энэхүү кино нээлтээ хийснээсээ хойш нийт 7.2 сая ам долларын орлого олоод байна. Харин үзэгчид дунд хүлээлттэй байсан “20th Century” студийн бүтээл "The New Mutants" кино “Box Office”-ийн жагсаалтын долоодугаарт бичигдэж байна. 80 сая ам.доллароор бүтсэн "The New Mutants" кино нээлтээ хийснээс хойш нийт 41.9 сая ам доллар олжээ.