Шашны 124 байгууллагын улсын бүртгэлийг хүчингүй болгожээ

Нийгэм, Эдийн засаг

Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 4736 дугаар дүгнэлтээр “...үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа сунгуулаагүй, хуульд заасны дагуу шинэчилсэн бүртгэлд бүртгүүлээгүй” 124 шашны байгууллагын улсын бүртгэлийг хүчингүй болгосон байна.

Мөн өдрийн 4737 дугаар дүгнэлтээр “...үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн архилжаа эрхэлдэг хуулийн этгээдүүд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулсан 230 хуулийн этгээд, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 6,728 хуулийн этгээд буюу нийт 6,958 хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг хүчингүй болгосон байна.

Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад хамрагдаж, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл аваагүй, зөвшөөрөл хүчингүй болсон нэр бүхий 285 хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хоршооны үйл ажиллагааны чиглэлийг мөн хүчингүй болгосон тухай УБЕГ-аас мэдээлжээ.