Зүүн Африкт 40 км үргэлжилсэн зэрлэг амьтдын нүүдэл болж байна

Соёл урлаг, Спорт

Жил бүрийн зургадугаар сараас 12-р сарын хооронд дэлхийн хамгийн том, хамгийн урт буюу 40 км газар үргэлжлэх амьтдын нүүдэл Зүүн  Африкт болдог. Уг нүүдлээр хоёр сая гаруй шарга, тахь, зээр, одос үхэр зэрэг зэрлэг амьтан Африкийн Серенгети дамжин Кени улсын Мара хэмээх газар орчим бэлчээр хайхаар явдаг байна.

Амьтдын нүүдэллэн явдаг уг замыг “Их нүүдэл” хэмээн нэрлэдэг ба зэрлэг амьтад 800-1600 км замыг туулдаг гэнэ.

 

 

Жил бүр болдог энэхүү амьтдын нүүдлийг харахаар жуулчид Кени улсыг олноор зорьдог. Зөвхөн наймдугаар сар гэхэд л Кенид 250 мянга гаруй аялагч нэгэн зэрэг очдог байна. Гэсэн ч цар тахал дэгдсэнээс хойш ердөө 15 мянган жуулчин хүлээн авчээ. Цар тахлын хямрал удаан үргэлжилбэл тус улсын аялал жуулчлалын салбарт ажилладаг 2,5 сая хүн ажилгүйдэлд өртөх магадлалтай байгаа аж.  

Эх сурвалж: CNN