Өнөөдөр:АН-ын зарим гишүүдийг нэр дэвшүүлэхгүй байх шаардлага хүргүүлнэ

Нийгэм, Эдийн засаг

10.00 цагт

  •  Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

11.00 цагт

  • Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн цаг үеийн мэдээлэл хийнэ.

12.00 цагт

  • “Ардчиллын өргөө”-нд иргэд, ТББ-ууд нэгдэж нэр бүхий хүмүүсийг АН-аас УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх шаардлагыг тус намын дарга С.Эрдэнэд хүргүүлнэ.

12.00 цагт

  • Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хүүхдийн 50 ортой эмнэлгийн шавь тавих ёслол болно.

13.00 цагт

  • Глоб Интернэшнл төвөөс “Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр”-ийг угтан Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлын талаар фейсбүүк дэх “Globe International Center” хуудсаар мэдээлнэ