Г.Занданшатар: Залуус дээлээ өмсөөд саналаа өгдөг шинэ хандлагыг бий болгох хэрэгтэй

Улс төр

Хан-Уул дүүргийн "Ривэр Garden" хотхоны 308 дугаар байрны санал авах байранд саналаа өгсөн   УИХ-ын дарга Г.Занданшатар “Би өчигдөр хөдөөнөөс ирлээ. Сая 10 гаруй аймгаар явж иргэдтэйгээ уулзсан. Орон нутгийн сонгууль бол Засгийн газрын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх нөгөө талаас нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх чухал, ач холбогдолтой сонгууль.  УИХ-ын сонгуультай харьцуулахад орон нутгийн сонгуулийн ирц харьцангүй доогуур байдаг. Өмнөх сонгуулиудаар зарим хэсгийн хороонд ирц хүрээгүй  тохиолдлууд ч гарч байсан. Ялангуяа залуучууд дээлээ өмсөөд сонгуулиа өгдөг шинэ хандлагаа дагаж орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалъя” гэсэн юм.