Улсын хэмжээнд 11:00 цагийн байдлын 15,2 хувийн ирцтэй байна.

Улс төр

Жич : 12:00 цагт танилцуулж буй энэхүү ирцийн мэдээг 10:30-11:00 цагийн хооронд нэгтгэн авжээ. Тодруулбал, Аймгийн хэмжээнд 16,4 хувь, нийслэлийн хэмжээнд 13,7 хувьтай байна. Өчигдөр зөөврийн хайрцгаар орон нутагт 16511, нийслэлд 3747 иргэн, улсын хэмжээнд нийт 20258 иргэн саналаа өгсөн. ИТХ 2020оны сонгуулын санал авах хугацаа өглөөний 7цагаас оройн 20цаг хүртэл үргэлжилнэ. Улсын хэмжээнд 2148 хэсгийн хороонд 24100 төрийн албан хаагч ажиллаж байна. Өглөө зарим хэсгийн хороодод санал хураах төхөөрөмжийн ажиллагаа доголдсон ч СЕХ-ны мэдээллийн технологийн хэлтсээс 11.30 цагийн байдлаар бүгдийг нь засаж хэвийн ажиллагаанд оруулсан гэдгийг мэдээллийн үеэр тодотголоо.

Завхан аймгаас бусад аймагт хүндрэлтэй байдал үүсээгүй. Завхан аймгийн хувьд ирцээ 15:00 цагаас өмнө хэсгийн хороод ирцийн мэдээгээ нэгтгэн ирүүлнэ хэмээн Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Цаг агаарын байдлаас шалтгаалаад сүлжээ нь доголдсон бөгөөд одоогоор аваад буй ирцийн мэдээллээр Завхан аймгийн нийт сонгогчдын 3.3 хувь нь саналаа өгчээ. Нийслэлд 25 дуудлага мэдээ ирсэн тэр нь санал тоолох машинтай огт холбоогүй бөгөөд саналын хуудас дууссан гэсэн ташаа мэдээлэл гарсан. Ташрамд дурдахад,  Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо буюу суудлын тооны хувьд аймаг, нийслэлийн хэмжээнд 816, сум, дүүргийн ИТХ-ын мандатын тоо 7 мянга 353 байна. Улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17 мянга 161 хүн өрсөлдөж байгаа. Аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901,  сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намаас 14388, дүүргийн 291 суудалд 6 нам эвслээс 696 хүн нэр дэвшиж байна.