Лос Анжелес хотын дээгүүр тийрэлтэт онгоцтой үл мэдэгдэх эрэгтэй хоёр дахиа нисжээ

Дэлхийн мэдээ

Өнгөрсөн есдүгээр сард АНУ-ын Лос Анжелес хотын дээгүүр нэгэн үл таних эрэгтэй тийрэлтэт онгоцтой явж буйг иргэд Холбооны нисэхийн захиргаанд /FFA/ мэдэгджээ. Тэгвэл өчигдөр/2020.10.14/ тус хотын олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо тийрэлтэт онгоцтой хүн дахин үзэгдсэн байна. Онгоц 6 мянган фут орчим өндөрт, Лос Анжелесын олон улсын нисэх буудлаас баруун хойд зүгт долоон милийн зайд нисэж байсныг "China Airlines” компанийн нисэх онгоцны багийнхан харжээ. Улмаар үл танигдах эрийн талаар “FAA”-аас орон нутгийн хууль сахиулах байгууллагуудад мэдүүлж, шалгаж эхэлсэн байна.

Тийрэлтэт онгоцыг харсан гэрчүүдийн мэдүүлж буйгаар нисгэгч эрэгтэй хүн байсан ба өнгөрсөн сард үзэгдсэн хүнтэй адилхан байсан гэжээ.

Эх сурвалж: CNN