Ажилгүй 4.7 мянган иргэн шинээр бүртгүүлжээ

Нийгэм, Эдийн засаг

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад өнгөрсөн сард ажилгүй 4.7 мянган иргэн шинээр бүртгүүлсэн байна. Харин бүртгэлтэй байсан 1.4 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 3.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд өнгөрсөн сарын эцэст 27.5 мянга, үүнээс 17.8 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 9.7 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.  Бүртгэлтэй ажилгүй иргэдийн гурван хүн тутмын нэг нь дээд боловсролтой аж.