Регистрийн дугаараа оруулаад санал өгөх байршлаа шалгаарай!

нийгэм

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт 2020 оны 10 дугаар сарын 15-ны 07:00-20:00 цагийн хооронд явагдана. 

Улсын Бүртгэлийн ерөнхий газраас 2148 хэсгийн хороонд сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүргүүлсэн бөгөөд иргэн та сонгуулийн санал өгөх байраа энд дарж шалгах боломжтой. Мөн зөөврийн дөрвөн хайрцгаар иргэдийн саналыг авах юм.

Энэ удаагийн сонгуульд 17,149 нэр дэвшигч өрсөлдөж байгаа юм. 

Танд Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчдийг танилцуулж байна.