Монгол Улсыг саарал жагсаалтаас гаргах шийдвэрийг энэ сард болох хурлаар шийдвэрлэнэ

Улс төр

Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах эсэхийг шийдвэрлэх ФАТФ-ын Олон Улсын хамтын ажиллагааны Хяналтын бүлгийн хурал онлайнаар зохион байгуулагджээ. Хурлын явцад саяхан ирж ажилласан үнэлгээний багийн гишүүд тайлангаа танилцуулж, үнэлгээний баг Монгол Улсыг "Саарал жагсаалт"-аас гаргах санал дэвшүүлсэн байна.

"Саарал жагсаалт"-аас Монголыг гаргах санал асуухад онлайн хуралд оролцож буй 100 гаруй орны төлөөлөгчдөөс нэг нь ч эсэргүүцсэнгүй, бүгд дэмжсэн бөгөөд энэхүү шийдвэрийг аравдугаар сарын 21-23-нд ФАТФ-ын нэгдсэн хуралдаанаар баталгаажуулах л үлдсэн байна.