Я.Содбаатар: Хил нээхгүй, хориог үргэлжлүүлнэ

Улс төр

Шадар сайд Я.Содбаатар цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Онцгой дэглэм тогтоосон хугацаа дуусах гэж байна. Энэ хугацааг дахин сунгах уу?

-Аравдугаар сарын 31-н хүртэл УИХ-ын шийдвэртэй онцгой дэглэм үйлчилнэ. Цаашдаа сунгах үү, үгүй юү гэдгийг мэдэхгүй байна. Гэхдээ шаардлагатай бол сунгана.

-Арваннэгдүгээр сард хил нээнэ гэсэн мэдээлэл гараад байгаа. Хил нээх үү?

-Тийм шийдвэр гаргаагүй. Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг аравдугаар сарын 31-н хүртэл сунгасан. Цаашдаа хил дээр тавьж байгаа хориог үргэлжлүүлнэ гэсэн бодолтой байгаа. Гэхдээ шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн гаргадаг.

-Сиэтлээс ирсэн онгоцны тасалбар хэтэрхий өндөр үнэтэй байсан учраас тал суудал нь хоосон ирсэн гэсэн. Тусгай үүргийн онгоцны тасалбарын үнийг буулгах боломж байдаггүй юм уу?

-Гадаадад гацсан иргэдээ татан авах ажиллагааг эрчимтэй явуулж байгаа. Дулааны улиралдаа багтаад эхний таван ангиллын хүмүүсийг татан авах ажил үндсэндээ дуусч байна. Ер нь эх орондоо ирье гэсэн хүсэлт тавьсан иргэдийн тоо өндөр хэвээрээ байгаа. Энэ бүсээс ирж байгаа онгоцны суудал дүүрэхгүй байгаа. Сөүл хотоос бол энэ сард долоон нислэг авсан. Битүү ирж байгаа. 21 мянган иргэн түр визтэй байгаа учраас энэ хүмүүсийг татаж байя л ирэх хүсэлтэй иргэдийн тоо багасах байх. АНУ-ын Сиэтл хотоос ирсэн сүүлийн хоёр нислэг хоёулаа дүүрээгүй ирсэн. Иргэд санхүүгийн боломж нөхцөлөөс шалтгаалж асуудал тавьж байгаа бол холбогдох дипломат байгууллагадаа хандах хэрэгтэй. Санхүүгийн хүндрэл бэрхшээлтэй байгаа иргэдэд туслах Сангаар дамжуулан туслах боломжтой. Тийзний үнийн асуудлаар ШӨХТГ-т үүрэг өгөөд шалгалт хийлгэж байгаа. Коронавирусийн үед хийж байгаа нислэгийн үнэ ханш нийцэж байгаа эсэхийг шалгаж үзэж байгаа. Сөүлийн чиглэлийн нислэгийн үнийг бага зэрэг бууруулсан.

-Шадар сайдын хариуцан ажилладаг агентлагуудын худалдан авалтад хэрхэн хяналт тавьдаг вэ. Сүүлд л гэхэд ОБЕГ өндөр үнэтэй машин авсан баримт ил болсон?

-Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хэд хэдэн агентлаг харьяалагддаг. Худалдан авалтыг хуулийн хүрээнд зохион байгуулах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Худалдан авалтын агентлаг миний харьяанд шинэ хуваарийн дагуу ирсэн. Цаашдаа төрийн худалдан авалтыг боловсронгуй болгох, хүний оролцоогүйгээр зохион байгуулах ёстой. Худалдан авалтын салбарт хийж байгаа технологийн шинэчлэл хийж байгаа. Ирэх оноос энэ ажил эхэлнэ. Төрийн худалдан авалттай холбоотой хардлага сэрдлэг, хээл хахууль их байна. 

-Арваннэгдүгээр сард хил нээнэ гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ үнэн үү? 

-Тийм шийдвэр гаргаагүй. Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг аравдугаар сарын 31-н хүртэл сунгасан. Цаашдаа хил дээр тавьж байгаа хориог үргэлжлүүлнэ гэсэн бодолтой байгаа. Гэхдээ шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн гаргадаг.

-Шадар сайдын хариуцан ажилладаг агентлагуудын худалдан авалтад хэрхэн хяналт тавьдаг вэ. Сүүлд л гэхэд ОБЕГ өндөр үнэтэй машин авсан баримт ил болсон?

-Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хэд хэдэн агентлаг харьяалагддаг. Худалдан авалтыг хуулийн хүрээнд зохион байгуулах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Худалдан авалтын агентлаг миний харьяанд шинэ хуваарийн дагуу ирсэн. Цаашдаа төрийн худалдан авалтыг боловсронгуй болгох, хүний оролцоогүйгээр зохион байгуулах ёстой. Худалдан авалтын салбарт хийж байгаа технологийн шинэчлэл хийж байгаа. Ирэх оноос энэ ажил эхэлнэ. Төрийн худалдан авалттай холбоотой хардлага сэрдлэг, хээл хахууль их байна.

-Сүүлийн үед “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх болон шинээр байгуулагдсан ажлын хэсэг хэлэлцээрт орж эхэлсэн гэсэн мэдээлэл гаргаад байна?

-Засгийн газар ажлын хэсгийн хүрээнд төрийн байгууллага дээр байгаа тоо баримтуудыг нэгтгэж байна. Би Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй сүүлийн 10 жил уулзаагүй, 49 талын хүмүүстэй уулзсан зүйл байхгүй. Энэ асуудал сүүлийн таван жил яригдаж байна. Өнгөрсөн хугацаанд таван Ажлын хэсэг гарч, ажиллаж байсан. УИХ-ын 27 дугаар тогтоол гарсан. Ажлын хэсгийн хүрээнд холбогдох газартай нь уулзаж, судалгаа тооцоог хийж байна. Засгийн газар байр сууриа нэгтгэж, тухайн аж ахуйн нэгжтэй нь хэлцэл хийнэ. Монголбанк, Хөгжлийн банк, Засгийн газрын бүх төлөөлөл орж ажиллаж байна. Орон нутгийн сонгууль болж байгаа болохоор энэхүү сэдвийг улстөржүүлж байна. Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрийн хувийг ямар нэгэн иргэн, аж ахуйн нэгжид өгөхгүй. Цаашид 100 хувь төрийн өмчит аж ахуйн нэгж байх болно.