Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын таван шинэ тохиолдол бүртгэгджээ

Нийгэм, Эдийн засаг

Үндэсний статистикийн хорооноос улсын хэмжээнд бүртгэдсэн халдварт өвчний талаар мэдээллээ.  

Өнгөрсөн сард дараах халдварын замын төрөл өсжээ. Үүнд,

  • -Цусаар дамжих халдварын тохиолдол 22 болж, 22.2%-аар
  • -Гэдэсний халдварт өвчин 329 болж, 2.8%-аар,
  • -Амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 626 болж, 43.6%-аар

Мөн улсын хэмжээнд өнгөрсөн есдүгээр сард ХДХВ/ДОХ-ын таван тохиолдол илэрч, нийт тохиолдол 302 болжээ. 2020 оны эхний есөн сард халдварт өвчнөөр өвчлөгсөд 24.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 23.3%-р буурсан байна.

Ийнхүү буурахад,

  • -Салхин цэцгээр өвчлөгчид 74.4%-аар
  • -Цусан суулгаар өвчлөгчид 47.9%-аар
  • -Гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 45.5%-аар
  • -Сүрьеэгээр өвчлөгчид 4.9%-аар буурсан нь голлон нөлөөлсөн аж.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд энэ оны есдүгээр сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1,304 болж, өмнөх сараас 1.7 хувиар буурчээ.