“Гоонь эрчүүдийн хуушуур” хоолны газрын үйл ажиллагааг зогсоожээ

Эрэн сурвалжлах

Иргэний ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу “Гоонь эрчүүдийн хуушуур” нэрийн хоол үйлдвэрлэлийн газарт холбогдох улсын байцаагчид хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар тухайн хоолны газар нь үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө эрх бүхий байгуулагуудад мэдэгдээгүй үйлчилгээ эрхэлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар торгох шийтгэлийн арга хэмжээ авсан байна. Түүнчлэн тухайн хоолны газрын түрээслэж буй ажлын байр нь үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлгүй байсан учраас  үйл ажиллагааг нь зогсоожээ.

 Эх сурвалж:Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар