Мансууруулах бодистой холбоотой хэрэг огцом өсчээ

Нийгэм, Эдийн засаг

Шүүхийн  Ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2020.10.13/  2020 оны гуравдугаар улиралд шийдвэрлэсэн хэргүүдийн дүн мэдээ, шүүхийн цахим систем, шүүхийн байрнуудын нөхцөл байдлын  талаар  дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 2020 оны 3-р улиралд  1398 хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэжээ. Давж заалдаж шатны шүүхээр шийдвэрлэгдсэн нийт хэргийн 23 хувь хяналтын шатны шүүхэд шилжсэн байна. 

 Өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн хэргүүд 

  • Залилах гэмт хэрэг 30,3 хувиар
  • Мансууруулах бодисыг хууль бусаар хэрэглэсэн хэрэг 40 хувиар
  • Эрх мэдлээ урвуулан ашигласан гэмт хэрэг 2,6 дахин өсчээ. 

Буурсан хэргүүд 

  • Дээрэмдэх гэмт хэрэг 18,7 хувиар 
  • Хил гааль зөрчих гэмт  хэрэг 
  • Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг 
  • Тээврийн  хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүд тус  тус буурсан үзүүлэлттэй байна. 

Гуравдугаар улирлын байдлаар нийт 12986 хүн, 3 хуулийн этгээд гэм буруутайд тооцогдсон. Гэмт хэргийн улмаас 474 хүний амь нас хохирсон үзүүлэлттэй байна. Мөн  Шүүхээс цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоо 2.8 хувиар буурчээ. Дээрх хугацаанд 16635 зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж,  16497 хүн, 5 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан байна. 

МЭДЭЭЛЛИЙГ ШУУД ҮЗЭХ: