Чингэлтэй дүүргийн удирдлагууд 1.5 тэрбум төгрөг хууль бусаар цохуулсан тухай мэдээлэв

Улс төр

Чингэлтэй дүүргийн иргэдийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийж, дүүргийн дөрөвдүгээр хорооны барилгыг хууль бус буюу эрх мэдэл албан тушаалаа ашиглан барих гэж буйг  эсэргүүцсэн юм. Өөрөөр хэлбэл, тухайн дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхбат нарын луйвар гэдгийг хэвлэлийн хурлыг үеэр онцолж байлаа.  Учир нь  Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо 33 дугаар байрны ойролцоох газарт  ямар нэгэн объект барьж болохгүй гэдэг дүгнэлтийг 2007 онд гаргасан байна.