Улаанбаатар хот зориулалтын "SCHOOL BUS"-тай боллоо

Нийгэм, Эдийн засаг

Алслагдсан хороодын хүүхдүүдэд зориулсан тусгай үйлчилгээний 200 автобусны эхний ээлжийг үйлчилгээнд гаргахад бэлэн болжээ. Автобусны түрүүчийг өнөөдөр албан ёсоор хүлээн авч байна. 

2020-2021 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 71 сургуульд 182 автобусаар үйлчилж байгаа гэсэн тоог албаныхан өгч буй. Үүн дээр нэмж 200 автобус авахаар тооцоолсны эхний ээлжийн 75 автобусыг арваннэгдүгээр сар гэхэд үйлчилгээнд нийлүүлэхээр зорьж байгаа аж. 

Хүүхдийн автобусаар сурагчдад үнэ төлбөргүй үйлчлүүлэх ба хүүхэд гэр сургуулийн хооронд аюулгүй зорчих боломж бүрдэхээс гадна, авто замын түгжрэлийг бууруулах, эцэг эхийн цагийг хэмнэх давуу талтай юм.