Өвөрхангай аймгийн Хархорин, Уянга сумынхантай уулзлаа

Улс төр

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан бүрэлдэхүүнд багтаж Өвөрхангай аймагт томилолтоор ажиллаж байна. Ажлын хэсгийнхэн Хархорин болон Уянга сумынхантай уулзсан байна. Энэ үеэр сайд З.Мэндсайхан хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх дунд хугацааны бодлогыг товч танилцуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулт өгчээ. 

Жилд 10 сая арьс, шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэр Дархан, Ховд хотод барьж байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймгаас (Өвөрхангай багтсан) 40 мянган тонн мах нэмэлтээр бэлтгэн экспортод гаргах шийдвэр гаргасан. Эрсдэлийн үнэлгээгээр 5.2 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага үүссэн. Отрын бүс нутгуудад өөр аймгуудын малыг отроор өвөлжүүлэх, халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулна. Үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлж өвс, хивэг, тэжээл хилээр гаргахыг 2021 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл түр зогсоох шийдвэр гарсан талаар мэдээлэл өглөө. 

 

Эх сурвалж: ХХААХҮЯ