Соёлын сайд С.Чулуун орон нутагт ажиллаж байна

Улс төр

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй баг Архангай, Өвөрхангай, Баянхонгорт ажиллаж байна. Соёлын сайд С.Чулуун Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэдтэй уулзах үеэрээ Архангай, Өвөрхангай аймагт буй өв соёлын дурсгалд тулгуурлан Төв Азийн нүүдэлчдийн голомт цогцолборыг ирэх жилээс эхлүүлэн байгуулж, үндэсний судалгааны ангиудыг ажиллуулах, Архангайд жишиг соёлын төв, өв заншлын танхим байгуулах болсноо дуулгалаа.

 

Мөн Өвөрхангай аймгийн Хархорин суман дахь Хархорум музей, Эрдэнэзуу хийдийг сэргээн судлан, аялал жуулчлалын бүс болгоход анхаарч ажиллахаа ч хэлсэн юм.

Түүнчлэн Орхоны хөндийд байх Уйгарын чулуун дурсгалуудыг соёлын өвийн газарт шилжүүлэн хамгаалж, чингисийн музейн үзмэр болгон нийтэд түгээх болон соёлын өвийн хууль бус үйлдэлтэй тэмцэхээ илэрхийлэв гэж Соёлын яамнаас мэдээллээ.