ЭМЯ: Гадаадад 5 монгол хүний хариу эерэг гарчээ

Нийгэм, Эдийн засаг

Шинэ төрлийн коронавирусний халдвартай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийж байгаа билээ. Өнөөдрийн /2020.04.29/ коронавирусний халдвар, тархалтын нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэж байна.

Одоогийн байдлаар дэлхийн 213 орон, нутаг дэвсгэрт 3,2 сая халдварын тохиолдол илэрсэн. 217 мянган хүн нас барж, 951 мянган хүн эдгэрсэн байна. Одоо дэлхийд нийт 1.9 сая хүн эмчлүүлж байгаа юм. ОХУ-д сүүлийн 24 цагт 6411 тохиолдол илэрч, нийт өвчтөний тоо 93 мянгад хүрээд байна. ОХУ-д тавдугаар сарын баярын өдрүүдэд гадуур гарахгүй байхыг санууллаа.

Манай улсад нийт 735 хүн ажиглалтад байна. Сүүлийн 14 хоногт гадаадад байгаа таван монгол иргэний хариу эерэг гарсан байна. https://www.facebook.com/www.mohs.mn/videos/272089420620546/