Шинэ төрсөн хүүхдээ шүүгээнд нууж байжээ

Дэлхийн мэдээ

ОХУ-ын Свердловск мужийн 37 настай нэгэн эх гэртээ төрөөд охиноо хагас жил шүүгээнд нуун үхэхийг нь хүлээж байсан хэрэг гарчээ. 13 настай ахын нь ачаар охин амьд үлдэж одоо эмнэлэгт асруулж байна.

Карпинск хотын иргэн жирэмсэн гэдгээ нууж, жирэмсний  хяналтад оролгүй байгаад хүүхдээ гэртээ төрүүлээд жирэмснийг нь мэдэж байсан хэдхэн хүнд хүүхэд минь нас барсан гэсэн байна. “Хоёр хүүхдийн нь том хүү юу ч хэлдэггүй байсан, харин цэцэрлэгт явдаг Полина охин нь манайд яг амьд юм шиг хүүхэлдэй бий гэдэг байсан. Жаахан хүүхэд зохиож л байна гээд хэн ч анхаардагүй байсан” гэж эмэгтэйн найз бүсгүй Ирина ярьжээ.

Харин хэрцгий эмэгтэйн найз нь тэднийд зочлох үедээ сонин дуу чимээ сонсоод шүүгээг нь нээж үзтэл цүнхэнд хийчихсэн бяцхан хүүхэд байхыг олсон байна. Эмэгтэй охиноо өлсгөж алах гэсэн ч 13 настай хүү нь тэжээж байсан гэнэ.

Эмч нар одоо хоол тэжээлийн дутагдалд орж төрөл бүрийн өвчинд нэрвэгдсэн охиныг аврах гэж  тэмцэж байгаа юм байна. Эмэгтэйг байцаасны дараа сэтгэцийн эмнэлэгт илгээжээ.