Өмнөд Солонгост 33 давхар цамхаг шатжээ

Дэлхийн мэдээ

Өмнөд Солонгосын өмнөд хэсгийн Үлсан хотод 33 давхар өндөр цамхаг шатаж, их хэмжээний гал гарчээ. Цахим орчинд тарсан видео бичлэгээс харвал гал “Samhwan Art Nouveau” бизнес болон орон сууцны барилга руу тархсан байна. Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагт мэдээлснээрг гал орон нутгийн цагаар өнгөрсөн шөнө 23:00 цагийн үед гарч, хүчтэй салхины нөлөөгөөр хурдан тархжээ. Галын улмаас олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлсэн ба 77 хүн утаанд хордон эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор галын утраасан ба  гал барилгын VIII  болон XII дугаар давхарт эхлэн гарсан байна. Энэ хоёр хэсэгт 120 айл өрх болон дэлгүүрийн тасгууд байрладаг аж.

Одоогоор гал сөнөөгчид барилгын нурангид дарагдсан хүн байгаа эсэхийг эрэн хайж байна.