Цагаан ордон халдварын голомт боллоо

Дэлхийн мэдээ

Эми Кони Барреттийг АНУ-ын дээд шүүхээр томилох ёслолын ажиллагаа өнгөрсөн есдугээр сарын 26-нд болсон. Энэ үеэр Ерөнхийлөгч Дональд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп, Цагаан ордны зөвлөх асан Келлиан Конвэй, Трампын зөвлөх Крис Кристи, Нью Жерсигийн захирагч тэргүүтэй Ерөнхийлөгчийн ойр ажилладаг олон хүмүүс халдвар авсан шалтгаан хэмээн эх сурвалжууд үзэж байна.

Дээрх арга хэмжээ Цагаан ордны сарнайн талбайд болсон бөгөөд 180 гаруй, ихэвчлэн маскгүй хүмүүс оролцож, хэдий богино хугацаанд ч гэлээ хоорондоо маш ойрхон зайтай сууцгаасан юм. Түүнээс гадна арай цөөн хүний бүрэлдэхүүнтэй  уулзалт Цагаан ордон дотор болжээ. Ийнхүү маскгүй маш олон хүнийг дотор ч, гадаа ч цуглуулж, зай барилгүй арга хэмжээ зохион байгуулсан нь Цагаан ордны өндөр албан тушаалтнуудад халдвар тарах гол шалтгаан болсон байж магадгүй юм. Энэ үеэр халдвар авсан хүмүүс ч цаашаа бусдадаа халдвар тараасаар өдгөө Цагаан ордны дор хаяж 34 ажилтан халдвар авсан нь батлагджээ.

Сарнайн талбайд болсон арга хэмжээнд оролцсон бусад хэд хэдэн хүмүүсээс коронавирусийн шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан төдийгүй арга хэмжээнд оролцоогүй ахлах зөвлөх Хөүп Хикс, Трампын кампанит ажлын менежер Билл Степиен, Ерөнхийлөгчөөс яриа авсан хоёр сэтгүүлч тэргүүтэй хүмүүс халдвар авсан байна.