Уулын Карабахад гурван сэтгүүлч шархаджээ

Дэлхийн мэдээ

Уулын Карабахын Шуши хотын Гэгээн Христ аврагчийн хийддийг буудах үеэр хэд хэдэн сэтгүлч шархадсан байна. Армяны Засгийн газрын мэдээллийн нэгдсэн төвийн тэргүүн Ованнес Мовсисяний хэлснээр бол сэтгүүлчдийн нэг нь хүнд байгаа юм байна. Одоо түүнд мэс засал хийнэ гэж  Мовсисян Facebook хуудсандаа бичжээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр бол хүнд шархадсан сэтгүүлч нь "Цэргийн сурвалжлагч  Котенок” телеграм сувгийг хөтлөгч  оросын блогч Юрий Котенок гэнэ. Түүнтэй хамт явсан нэг сэтгүүлч, тэдний дагалдагч шархадсан, харин шарх нь хөнгөн гэнэ.