Вакцин гаргаж авахад Орос саад хийж байна гэв

Дэлхийн мэдээ

Орос, Иран, Хятад улсууд АНУ-ын коронавирусын эсрэг вакцин гаргаж авах ажилд  саад хийхийг оролдож байна гэж америкийн Сөрөг тагнуул, аюулгүй байдлын үндэсний төвийн захирал Уильям Эванина буруутгасныг Hearst теле компани дамжуулсан байна. 

“Бид ийм вакцин гаргаад авчихвал тэдний вакциныг хэрэглэх шаардлагагүй болно. Хятад, Орос, Иран гэсэн гурван тоглогч биднийг вакцин гаргаж авахад саад хийхийг оролдож байна” гэж тэр мэдэгджээ. 

Эванина  бас оросын тактик 2016 оны үеийг бовол өөрчлөгдсөн гэсэн байна. Тэрээр “оросууд бот болон тролл нэг их ашиглахаа больсон” гээд “одоо тэдАНУ-ын иргэдийн мэдээллийг ашиглан, түүнийгээ зохиомлоор хөөрөгддөг” гэсэн байна. Эванина бас Оросын гол зорилго нь АНУ дахь “ардчиллыг сүйрүүлж устгах явдал” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Трамп үүний өмнө ирэх оны дөрөвдүгээр сар гэхэд америкийн иргэдийг коронавирусын эсрэг вакцинаар тарьж эхэлнэ гэж мэдэгдэж байсасн юм. 2020 оны эцэс гэхэд америкт 100 саяас доошгүй тун вакцин бэлэн болох юм байна.