Ардчилсан нам гэр хорооллын дэд бүтцийг шинэчилнэ

Улс төр

Дарь-Эхийн айлуудаар сурталчилгааны материал, уулзалтын урилга тарааж явлаа. Амралтын өдрүүдэд 12 цагаас хойш явах зарчим баримтлав. Гэр хорооллын дундах авто замыг сайжруулах асуудлыг уулзсан хүн бүр ярьлаа. Жил болгон тэгшилж индүүдэх ажил хийгддэг ч удалгүй мууддаг нь үнэн. Олон иргэд үүнээс болж машинаа эвддэг, хохирол амсдаг. Нийслэлийн Ардчилсан нам мөрийн хөтөлбөртөө “Гэр хорооллын дэд бүтцэд анхаарах, туслах авто замуудыг засварлах, асфальт болон байгалийн чулуун хучилттай болгох” талаар тусгасан. Манай баг чухлын дарааллаар ажлаа төлөвлөж, бас төсөвлөж ажиллаж чадна гэдгийг дахин дахин хэлмээр байна.