Киргизийн парламент Ерөнхийлөгчийг эргүүлэх татан ажиллагаа эхлүүллээ

Дэлхийн мэдээ

Сонгуулийн дараанаас эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлж тэр нь эмх замбараагүй байдал болж хувираад байгаа Киргизийн парламент, Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг эргүүлэн татах ажиллагаа эхлүүллээ гэж сөрөг хүчний “Ата-Мекан” намын депутат Каныбек Иманалиев РИА Новости агентлагт мэдээлсэн байна.

“Хэсэг депутат ерөнхийлөгчийг эгүүлэн татах санал гаргаж гарын үсэг зурсан. Энэ маш нарийн ажиллагаа ч бид санасандаа хүрнэ гэж хэлж болно” хэмээн тэр хэлжээ.

Хуульд зааснаар бол ерөнхийлөгчийг албан тушаалаас нь эргүүлэн татах хүртэл буруутгасан саналыг парламентын гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь гарын үсэг зуран гаргах ёстой юм байна. Үүнээс гадна хууль тогтоох байгууллагад тусгай комисс байгуулах ёстой. Харин ерөнхийлөгчийг эргүүлэн татахын төлөө нийт гишүүдийн гуравны хоёр нь санал өгөх ёстой. Улмаар ийм санал гаргаж буруутгаснаас гурван сарын дотор шийдвэр гарна.

Өнгөрөгч ням гарагт болсон парламентын сонгуулийн дүнг зөвшөөрөөгүй улс төрийн намууд гудамжинд гарч эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлсэн юм. 

Сонгуулийн төв хороо парламентын сонгуулийн дүнг хууль ёсны бус гэж зарлажээ. Өнөөдрийн байдлаар парламентын спикер, ерөнхий сайд, дөрвөн ч мужийн амбан захирагч, Бишкек хотын дарга, зарим албан тушаалтан албан тушаалаасаа огцроод байна.