Афганистанд үлдсэн цэргээ АНУ шинэ жил гэхэд гаргана

Дэлхийн мэдээ

Афганистанд үлдээд байгаа цэрэг дайчид арванхоёрдугаар сар гэхэд эх орондоо эргэн ирнэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 7-ны лхагва гарагийн орой мэдэгдсэнээ Twitter хуудсандаа бичжээ. 

“Афганистанд алба хааж байгаа манай эрэлхэг дайчин эрчүүд, эмэгтэйчүүд Зул сарын баяр гэхэд эх орондоо эргэн ирэх ёстой” гэж тэр мэдэгдсэн байна. Афганистанд одоо АНУ-ын 4000 орчим цэрэг дайчдыг үлдээнэ гэж  Трамп өнгөрөгч наймдугаар сард мэдэгдэж байсан ч хугацааны талаар дурдаагүй өнгөрсөн юм. 

Долдугаар сарын 15-нд АНУ-ын Батлан хамгаалах яам афганистаны нутаг дэвсгэр дэх цэргийн таван баазаа гаргана гэдгээ зарласан. 

Энэ оны эхээр АНУ, “Талибан” хөдөлгөөнийхөнтэй энхийн хэлэлцээр хий гарын үсэг зурснаар  АНУ афганистан дахь цэргийн тоогоо 135 хоногийн хугацаанд 12 мянгаас 8.6 мянга болтол бууруулах, цаашдаа өөрийн цэргээ болон, НАТО-гийн хүчийг 14 сарын хугацаанд гаргах үүрэг хүлээсэн юм. 

Афганистан дахь америкийн цэргийн ажил­лагаа 2001 оны есдүгээр сард эхэлж 2010-2013 онд ид идэвхжин энэ улс дахь цэргийн тоо нь 150 мянгыг давсан юм. Ингээд АНУ болон НАТО-гийн цэр­гийн  үндсэн хүч нь 2014 онд Афганистанаас гарсан юм