Амны хаалтны үйлдвэрлэлийг Хятад тэргүүллээ

Улс төр

Коронавирус эхлэн дэлгэрсэн энэ оны эхний хоёр­хон сард л Хятадад амны хаалт  үйлдвэрлэдэг есөн мянга гаруй аж ахуйн нэгж шинээр бий болжээ. Амны хаалт үйлдвэрлэдэг бүтэн фабрик байгуулахад ердөө л 10-15 хоног шаардаж байж. Чухам энэ туршлага дэлхий дахинд түгэн улс орнууд ард иргэдээ амны хаалтаар хангах боломж бүрдүүлж чадсан байна. 

Халдвар тархаж эхэлмэгц л хятадын аж ахуйн нэгж компаниуд үйлдвэрлэлийн чиглэл, техникээ шинэчлэн “бид коронавирустай тэмцэхэд хүн ардыг зайлшгүй хэрэгцээт зүйлээр хангах ёстой” гэсэн уриаг гол зорилгоо болгосноор энэ үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж эхэлсэн байна. Автомашин үйлдвэрлэлийн концерн, цаас, химийн бүтээгдхүүн, ахуйн техник үйлдвэрлэгчид, оёдлын фабрикууд үйлдвэрлэлийн шугамаа аахар богино хугацаанд өөрчлөн тоноглож амны хаалт үйлдвэрлэж эхэлж. 

Өнөөдөр хятад улс хоногт хэдэн арван сая амны хаалт үйлдвэрлэж байна. Хятадад өөрт нь халдварын тархалт буурсан ч гэсэн “хятадын энэ хурд” манай гаргийн нийт хүн ардын хамлаалалтын гол хэрэгсэл болон тархсаар байна. 

БНХАУ-ын Хөгжил, шинэт­гэлийн үндэсний комиссын мэдээгээр энэ оны хоёрдугаар сарын эх гэхэд Хятадад өдөр тутам 20 сая амны хаалт үйлдвэрлэж байсан бол гуравдугаар сар гэхэд энэ үзүүлэлт 450 хувь өсч 110 саяд хүрчээ. Өнгөрөгч 2019 онд Хятад дэлхийн зах зээлд нийт амны хаалтын талыг л гаргадаг бйсан бол энэ онд энэ үзүүлэлт арав дахин өсөх төлөвтэй байна. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусын халдварыг цар тахал хэмээн зарласан эхний долоо хоногт амны хаалт үйлдвэрлэдэг фабрикууд 24 цагаар ажиллаж дэлхий дахины хэдэн арван мянган захиалгыг үйлдвэрлэж байлаа. 

Вируст өнөөдөр хил хязгаар гэж байхгүй болсон. Ямар нэг хүндрэл, хямралтай тулгарахад хүн төрөлхтөн нэг л хувь заяагаар холбогддог. Ийм ч болохоор Хятадын төр, олон нийтийн байгууллага “гадаадынханд тусалъя” гэсэн хөдөлгөөнд нэгдэж  халдварт өвчний эсрэг,  дэлхий дахины эрүүл мэндийн байгууллагад туслахаар олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж чадсан байна.

Х.БАЯР